Шувууны томуугаас хэрхэн сэргийлэх вэ?
2017-11-22 admin

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Хэрвээ шувууны томуугийн тохиодол гарсан улс орон руу зорчих бол юуг анхаарах вэ?

  • Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орноор аялах үедээ шувууны аж, ахуйгаар орохгүй байх, шувууны захаар явахдаа амьд шувуутай харьцахгүй байх.
  • Гэрийн тэжээвэр амьтад болон шувууны өтгөнөөр бохирдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтан, шувуутай газраар явахгүй байх.
  • Аялагчид гарын ариун цэврийг сайтар сахих.

Шувууны томуу гэж юу вэ?.

Шувууны томуу нь дэлхий дахинд хүн болон зэрлэг амьтны эрүүл ахуйтай холбоотой анхаарал татсан асуудлын нэг юм. Шувууны томуу гэдэг нь мал эмнэлгийн зүгээс өгсөн нэр бөгөөд сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн нэршил болоод байна. Анх шувууны томууны асуудал хүчтэй тавигдаж байх үед шувуу судлаачид, байгаль хамгааллын чиглэлийн мэргэжилтнүүд үүнийг “шувууны” гэж тодотгохоос зайлсхийж, “тахианы (chicken flu)” эсвэл “шувууны аж ахуйн” (poultry flu) томуу гэж нэрлэх тал дээр нэгдсэн байр суурьтай байв. Учир нь тэд уг цартахлын шинжтэй томуутай тэмцэх явцад зэрлэг шувууд үй олноороо хэлмэгдэх вий хэмээн эмээж байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уг томууны шинж чанар улам тодорхой болж “шувууны томуу” (bird flu, avian influenza) хэмээх нэрийг ерөнхийд нь хэрэглэх болсон байна

Өнөөдөр бидний онцгой анхаарал татаад байгаа Н5N1 хэв шинжийн вирус анх 1997 онд Гонгонкт хүний аминд хүрэх чадвартай болох нь тогтоогдсон. Түүнээс хойш 2006 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд уг вирустай холбоотой хүний өвчлөлийн 246 тохиол бүртгэгдээд байгаагийн зонхилох буюу 85.5 хувь
нь Вьетнам, Индонез, Тайланд, БНХАУ гэсэн Азийн дөрвөн оронд гарч, үлдсэн тохиолдол нь Ази, Европ, Африкийн зургаан оронд гараад байна. Өвчилсөн хүмүүсийн нас баралтын хувь 60 орчим байдаг ажээ.

Хүн, мал эмнэлгийн шинжлэх ухаан асар өндөр хөгжсөн байгаа боловч хүн төрөлхтний дараагийн цартахал шувууны томуугийн Н5N1 вирусаар сэдээгдэх үү, эсвэл томуугийн өөр омгийн вирусаар үүсгэгдэх үү гэдгийг одоо хэн ч хэлж чадахгүй байна.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА