Хамт олноороо “Хариуцлага, манлайллыг сайжруулъя”
2018-04-12 admin

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нийт ажилтан, албан хаагчдын дунд “Хариуцлага, манлайллыг сайжруулъя” сэдэвт уралдаант арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 30-ны хооронд болно.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хариуцлага, манлайллын жил” болгосонтой холбогдуулан албаны нийт ажилтан, албан хаагчдын хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, мэргэшлийн ур чадвар, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд мөрдөж ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

“Хариуцлага, манлайллыг сайжруулъя” арга хэмжээний хүрээнд нийт ажилтан, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, дүрэмт хувцсыг хэрхэн хэрэглэж байгаа, биеэ зөв боловсон авч явах байдал болон төрийн албан хаагчийн зайлшгүй мэдвэл зохих сэдвээр мэдлэгийн шалгалт авч, дүгнэнэ. Мөн улсын /ахлах/ байцаагчид зөрчлийн хэрэг хянан шалгах, шийдвэрлэх ажиллагаа, ариутгагчид халдваргүйтгэлийн бодис уусмалыг хэрэглэх заавар, мэргэжилтнүүд албан хэрэг хөтлөлтийн талаар мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэхээр өрсөлдөнө.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА