ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ХИЛИЙН НЭВТРЭХ ЦЭГТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2017-04-17 admin

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Буянт-Ухаа боомт дахь Хилийн нэвтрэх цэгт “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн” чадавхийг үнэлэх үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Дэлхий эрүүл мэндийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан ОУНБ-ын Онцгой байдал, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн цагдаа, Авиа компаниудын  төлөөлөгчид оролцов.

Энэ үеэр Монгол Улсын хилийн боомтуудын талаар мэдээлэл хийж, Буянт- Ухаа боомт дахь Хилийн нэвтрэх цэгт тохиолдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хариу арга хэмжээ, бэлэн байдлыг авч хэрэгжүүлж буй байдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний эрх зүйн баримт бичиг, холбогдох дүрэм журам, заавар, тусгаарлах өрөөний бэлэн байдал, термокамерын үйл ажиллагааг танилцууллаа.

 

 

 

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА