Буянт-Ухаа боомт дахь ХМХА

 

АЛБАНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

          Монгол улсын агаарын хилийн Буянт-Ухаа боомтоор олон улсын хөл хориот болон мал амьтны халдварт өвчин, гадаад дотоод хорио цээртэй ургамал, хөнөөлт шавж ургамлын өвчин  дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох өвчтэй болон өвчний сэжигтэй мал, амьтан, ургамал тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх Үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажиллахад эрхэм зорилго оршино.
           Тус алба нь МХЕГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн A/07 тоот тушаалаар 3 хэлтэс 61 ажилтан албан хаагчтай, албаны дарга 1, хэлтсийн дарга 3, төрийн захиргааны 54, төрийн үйлчилгээний 6, гэрээт 1 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хяналтын 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 

УРГАМАЛ ХАМГААЛАЛ, ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ


         Ургамлын хорио цээртэй өвчин, хортон шавж, хог ургамал, мэрэгч амьтан улсын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх.

ХҮНСНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫН ХЯНАЛТ


         Экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хаяг,  шошгололт, сав, баглаа боодол, тээвэрлэлтийн горим, чанар аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хангуулах эрсдэлд суурилсан хяналт тавих,  зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох

ЭМ, БИОБЭЛДМЭЛИЙН ХЯНАЛТ


         Экспорт, импортын хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмийн түүхий эд, вакцин, оношлуурын хаяг, шошгололт, сав, баглаа боодол, тээвэрлэлтийн горим, чанар, аюулгүй байдалд эрсдэлд суурилсан хяналт тавих, хилийн боомтоор хуурамч эм, стандартын бус эм  орж ирэх, хүний амь нас, эрүүл мэндэд  хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ

         Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэл, пестицид, ариутгал халдваргүйтгэлийн бодис, химийн хорт болон аюултай бодисын хаягдал, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн, ашигт малтмал, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ

         Монгол Улсын агаарын хилээр нэвтэрч байгаа цацраг идэвхт материалын тээвэрлэлт, цацрагийн аюулгүй байдал хангах холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэнд мэргэжлийн хяналт тавьж, биелэлтийг хангуулах цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнд хяналт тавих

 

Захиргаа удирдлага І Department administration

Захиргаа удирдлага нь хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, албаны өмнө тулгамдсан асуудал болон цаашдын үйл ажиллагааны зорилт чиглэлийг тодорхойлж, шийдвэр гарган ажилладаг.
The Department administration group's main working principles are: 
To joint leadership or guidance and define the future activities' orientation and aims, 
To make decisions to solve the problems which face the department.

ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЯНАЛТ 

         Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагдах хүний хөл хориот халдварт өвчин агаарын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хилээр нэвтэрч буй зорчигчдын эрүүл мэндийг хянаж, тандалт хийх, экспорт, импортын бодис, бараа, бүтээгдэхүүнийг эрсдэлд суурилсан хяналт шалгалтанд хамруулах

 

МАЛ, ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТ

         Олон улсад шуурхай болон тогтмол мэдээлэх мал, амьтаны халдварт өвчин агаарын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хорио цээрийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан,  тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлд суурилсан хяналт тавих, зөрчилтэй болон эрсдэлтэй бодис, бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох

Онцлог мэдээлэл

ҮЗҮҮЛЖ буй үйлчилгэ

 

ингис хаан" ОУНБ-ын хяналт шалгалт                          11-283204

Карго бичиг баримт бүрдүүлэлт, хяналт шалгалт            11-285504

"DHLl" олон улсын буухиа шуудан илгээмж                      11-283203

Бичиг хэрэг /даргын туслах/                                                11-285530