Гашуунсухайт /Өмнөговь/

 

Товч танилцуулга

 

             Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт, Хятадын талын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Улаат дунд хошууны Ганц модны чиглэлээр анхны хилийн боомт нээгдсэн.

             Тус боомт нь Улаанбаатар хотоос 740 км Өмнөговь аймгаас 360км зайтай бөгөөд Оюутолгой болон  Энержи ресурс Тавантолгой уурхайгаас 100-250км-т оршдогоороо уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортлоход тээврийн зай бага байх давуу талтай.

             Монгол улсын засгийн газрын 2003 оны 108 дугаар тогтоол, УМХГ-ын даргын 2003 оны 61 дүгээр тушаалаар 2003, 2005 онуудад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хилийн Мэргэжлийн хяналтын хэлтэс болон  34 орон тоотойгоор хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.  

 

        Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь Монгол улс 2007 онд нэгдэн орсон “Ачааг хилээр нэвтрүүлэхэд хийх хяналт шалгалтын нөхцөлийг уялдуулах тухай” Женевийн олон улсын конвенцид заасан 6 хяналтын чиглэлээс үндсэн 4 чиглэлийн хяналтыг олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол улсын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн ажиллаж байна.

        2014-2017 онд Монгол улсын засгийн газрын 233-р тогтоол, Шадар сайдын 60, МХЕГ-н даргын 309-р тушаалуудыг үндэслэн “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт”-ыг хэрэгжүүлж экспорт, импортын хяналтын хуудсыг нэвтрүүлэн ажиллаж байна.

        Гашуунсухайт боомтын 2017 оны эхний 8 сарын байдлаар ачаа барааны 95% нь /14сая.тн/ нүүрс, 4% нь Оюутолгой компаний зэсийн баяжмал 1% нь малын гаралтай хагас боловсруулсан, түүхий эд бүтээгдэхүүн экспортлогдсон бол  импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний 90,5%  нь уул уурхайн тоног төхөөрөмж  болон барилгын материал сууц, 9%  нь ган бөмбөлөг, 0.5%  нь химийн бодис байдаг.

 

Хилийн боомтын гарах чиглэлийн

  • Зорчигч тээвэр
  • Цацрагийн хяналт
  • Зэсийн баяжмалын хяналт шалгалтын терминаль,
  • Нүүрс тээвэр

Орох чиглэлийн  терминаль,

  • Цацрагийн хяналтын
  • Зорчигч тээвэр
  • Нүүрсний  тээврийн хэрэгслийн хяналт
  • Цагаан хад дахь нүүрс  шилжүүлэн ачих гаалийн хяналтын 14 бүс,
  • Оюу толгой дахь импорт, экспортын хяналтын бүс -2,
  • Цогтцэций суман дахь Таван толгой ХХК, Эрдэнэс Таван толгой ХХК,  Ухаа худаг дахь гүний гаалийн хяналтын бүс -3,
  • Зэсийн баяжмалын хяналт шалгалтын терминаль

 

Улсын хилээр нэвтрэх автотээврийн хэрэгсэл бүрт урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийхээр 2011-2015 оны хооронд Монгол улсад анх удаа Гашуунсухайт боомтын орох чиглэлийн 6 зам дээр сүүлийн үеийн дэвшилтэт автомат ариутгалын функт Энержиресурс, Оюутолгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар суурилуулан  ашиглалтанд оруулаад байна.