МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын хил дэх мэргэжлийн хяналтын Байгууллагад нэгэн баг болж, хамтран зүтгэж яваа хамт олондоо болон та бүхнийг төрийн энэхүү хариуцлагатай албанд цаг наргүй ажиллахад түшиг тулгуур нь болж байдаг гэр бүлийнхэнд тань чин сэтгэлийн  мэндчилгээ дэвшүүлье.

Улс эх орныхоо хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтөөс хоцрохгүй байж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлэн бүтээлч санаачилгатай,  төрийн хуулиа дээдлэн, өргөсөн тангарагтаа  үнэнч ажиллана гэдэгт итгэж  байгаагаа илэрхийлэхийн ялдамд  Та бүхнийхээ ажилд өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭКСПОРТ, ИМПОРТ ХИЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН

ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                      Э.АЗЗАЯА

 

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА