Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2002 оны 61 дүгээр тушаалаар Буянт-Ухаа боомт дахь Хилийн эрүүл ахуй, халдвар судлалын товчоо, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын албыг нэгтгэн 2003 онд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албыг анх байгуулсан.
Тус алба нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тоот тушаалаар Захиргаа удирдлагын, Хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагын, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны гэсэн гурван хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна.
Tweet