АНУ-аас 262 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 8 сарын 5 1087

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Зорчигчдын эрүүл мэндэд тандалт судалгааг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтынн албаны улсын байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаа. Тус нислэгээр БУХМХА-ны ЭАХХХ-ын 2 улсын байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт судалгааг хийж ажилласан.
Тус нислэгээр АНУ-аас нийт 262 иргэн эх орондоо ирж байгаа юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог.
Иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлана.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ