Тусгай үүргийн онгоц газардлаа.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг 21 хоног тусгаарлана.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Улсын байцаагчид зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна.