ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020 оны 8 сарын 5 1096

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга өнөөдөр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр албан хаагчидтай уулзалт хийж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн, тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийн эрүүл мэндэд хийх тандалт судалгааг  улам сайн гүйцэтгэхийн зэрэгцээ албан хаагчид өөрсдийн эрүүл мэндийг ч хамгаалж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

Энэ үеэр Сиэтл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа боомтод газардсан бөгөөд тухайн нислэгийг хүлээн авах Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл авч, Штабын нийт бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ