Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

2020 оны 8 сарын 1 1024

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирсэн.Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 хоног тусгаарлана.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Улсын байцаагчид зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажилласан

Сүүлд нэмэгдсэн мэдээ