“Нийтийг хамарсан эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой онцгой байдал” /код-4/ ширээний дасгал сургуулилт зохион байгууллаа.

2019 оны 4 сарын 26 885

ДЭМБ-ын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”, шинэ нисэх онгоцны буудлын “Онцгой байдлын үед ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх, “Нийтийг хамарсан эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой онцгой байдал” /Код-4/ зарлагдсан үед хилийн нэвтрэх цэгт халдвар эсэргүүцэх арга хэмжээний бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын төлөвлөгөөний нийцлийг шалгах зорилгоор ширээний дасгал сургуулилт зохион байгууллаа.
Ширээний дасгал сургуулилтыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын олон улсын явагчийн зааланд Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын төвийн мэргэжилтэн Н.Түвшинтөр, МХЕГ-ын ЭИХХЦХГ-ын ЭАХХХ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах 0218 дугаар анги, Аюулгүй байдал хамгаалалтын алба, МИАТ ХК, Аэромонголиа, Изинес эйрвэйс, Хүннү эйр авиа компаниуд болон харьяа орон нутгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын нийт 80 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ