2019 оны 6 сарын 10 2795
ЭМЯ-ны Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407-р тушаалыг үндэслэн олгогдсон импортын лицензийн дагуу эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг импортлоно.
Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас импортын лиценз авсан байна.
Импортоор оруулж буй эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна.
Эм, эмнэлгийн хэрэгсэл экспортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна.
Тухайн бүтээгдэхүүний олон улсын стандартын шаардлага хангасан болохыг баталсан гэрчилгээтэй байна.
Үйлдвэрлэгч нь олон улсын стандартын шаардлага хангасан болохыг баталсан гэрчилгээтэй байна.
Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно:
Эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос өөр боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх
“Монгол Улсад үйлдвэрлэв” гэсэн шошго, стандартын дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох
Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох
Импортын болон экспортын лицензийн бичигт заасан нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс илүү буюу өөр нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
Tweet