Ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр ширээний дасгал сургуулилт зохион байгууллаа

2019 оны 6 сарын 14 1275

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Ургамлын хорио цээрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамтран “Гадаад хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн үед авах арга хэмжээний бэлэн байдал, ширээний дасгал сургуулилт”-ыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Буянт-Ухаа боомтод гадаад хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулж, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхижуулахад чиглэсэн.

Ширээний дасгал сургуулилтыг нээж Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэг үг хэлэв. Энэ арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны  Олон улсын зөвлөх Девид Маккелар, “Ургамал малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах, арга хэрэгслийг сайжруулах” / SPS 1/  төслийн мэргэжилтэн Б.Бурмаа, Төслийн менежер Н.Сугар нар оролцож, мэдээлэл солилцон туршлага судаллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ