Төлөвлөгөөт хяналт шалгалт хийв

2019 оны 5 сарын 28 1599

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын баталсан 24/09 удирдамжийн хүрээнд “Чингис хаан” ОУНБ-ын транзит заал, хилийн бүсэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудад 2019 оны 05 дугаар сарын 02-ноос 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад кофе шоп, бизнес лоунжийн ажиллагсадын гар, эд зүйлээс нийт 40 арчдас, агаарын 10 шинжилгээ авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулахад 95 хувь нянгийн бохирдолгүй, 5 хувь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Хяналт шалгалтаар нийт 6 зөрчил илрүүлж, 5 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

“Талын Монгол групп” ХХК-ийн “Энигма” кофе шоп нь үйл ажиллагаандаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлдэггүй зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авлаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ