2019 оны 7 сарын 2 921
Урин дулааны улиралд иргэд амарч зугаалахдаа хоол хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж байна.
Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицид, хүнд металлууд, микотоксин, өвчин үүсгэгч нян, вирус, зарим байгалийн хорт бодис, гадны бохирдлоос гадна малын өвчнийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үед хэрэглэсэн эм, биобэлдмэлийн үлдэгдэл агуулагдаж мах, сүүгээр дамжин хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Иймд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шинжилгээ, баталгаажилтгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авах, хүнсэнд хэрэглэхгүй байх нь зүйтэй.
-Малыг нядалсны дараа махыг сэрүүн газар хөргөөж, сэврээх бөгөөд өнгөн хальс тогтож хуурай гадаргуутай, хуруугаар дарж үзэхэд үүссэн хонхорхой анхны байдалдаа хурдан эргэж орох уян, өнгө өөрчлөлтгүй байх,
-Үхэр, хонь, ямаа шувуу, гахайн махыг -180С-ээс доош хэмд 6 сараас илүүгүй, загасны махыг хөргөгчид 1-2 хоног, хөлдөөгчид 2 сараас илүүгүй хугацаагаар хадгалах,
-Өвчтэй, үхсэн малын мах нь хэт улаан өнгөтэй, нэлэнхүйдээ цус харвалттай, гулууз махны хаа, гуяны дотор хэсгээр цусархаг толбо үүссэн байх бөгөөд сайтар шалгах, дээрх шинж тэмдэг бүхий мах худалдаанд гарч байгаа нөхцөлд Мэргэжлийн хяналтын байгууллагад даруй мэдэгдэх,
-Халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтанд хамрагдсан малын мах, сүүг 14-21 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглох,
-Махыг мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ, импортын махыг лабораторийн шинжилгээнд хамруулсан баримт бичгийг дагалдуулан авах,
-Малаас хүнд халдварладаг өвчний үүсгэгчүүд сүүнд харилцан адилгүй хугацаанд хадгалагдаж байдаг байна. Жишээ нь: бруцеллёз өвчний нян сүүнд 38, цөцгийнд 10, цөцгийн тосонд 41-67, бяслагт 42, айрагт 3 хоног амьдарч чадна гэсэн судалгаа байдаг. Иймд сүүг шинжилгээний баримт дагалдуулан авах шаардлагатай.
Tweet