2019 оны 11 сарын 6 852
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенц, ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн” Хилийн нэвтрэн орох цэгт авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний дагуу болзошгүй аюул эрсдлийг тооцсон Онцгой байдлын үеийн төлөвлөгөөтэй ажилладаг.Энэхүү онцгой байдлын төлөвлөгөө нь нисэх буудал, агаарын тээвэрлэгчид, нисэх буудал дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд, эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын хамтын ажиллагаагаар хэрэгжиж байдаг. БУХМХА, “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын хувьд жил бүр Онцгой байдлын төлөвлөгөөнийхөө дагуу дасгал сургуулилтыг зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ удааагийн сургуулилтыг бүрэн хэмжээний үзүүлэх хэлбэрээр зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Tweet