2020 оны 1 сарын 23 1327
БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод гарсан халдварын дэгдэлт ихсэж, халдвар авсан хүний тоо өсч байгаатай холбогдуулан Буян-Ухаа боомтын хилийн нэвтрэх цэгт ажилладаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх, зөвлөмж, сэрэмжлүүлэг, шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор МИАТ ТӨХК-ний хурлын танхимд ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-аас “Шинэ коронавирүст /2019-n Cov/ халдварын хяналт, сэргийлэлт сэдэвт 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтарсан сургалт зохион байгууллаа.
Сургалтад Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Чингис хаан олон улсын нисэх буудал, Хилийн хяналтын байгууллагууд, авиа компаниуд, ИНЕГ, МИАТ ТӨХК-ний ажилтан, албан хаагчид оролцсон.
Tweet