2020 оны 2 сарын 14 774
АНУ-д ажиллаж амьдарч байгаа “women empowerment”төрийн бус байгууллагын эмэгтэйчүүд дэлхийн хүн амд аюул учруулж буй коронавирусын / COVID-19/ Халдварын эсрэг маскны хандивын аяныг Монгол улсдаа зохион байгуулж байгаа сайхан мэдээ байна. Энэ удаа агаарын хилийн боомтод ажиллаж байгаа улсын байцаагчдад 100 ширхэг маск хандивласныг хүлээн авлаа.Та бүхний энэхүү халуун сэтгэлд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нийт хамт олон бид талархал илэрхийлж байна.
Tweet