Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа

2020 оны 3 сарын 3 539

Өнөөдөр өглөөний /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.

Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний 5 нь монгол, 1 нь япон иргэн байна.

Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ