Франц иргэнтэй хамт ирсэн 118 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020 оны 3 сарын 11 567

2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар" чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.  Тухайн иргэнтэй хамт нэг онгоцонд ирсэн зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулсан юм.

Ингээд 118 иргэний шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны оройн 23.45 цагийн орчимд гарч Монгол Улсын иргэд халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан гэх мэдээлэл ирлээ.

Гэвч иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болжээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ