Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 244 монгол иргэн эх орондоо буулаа.

2020 оны 3 сарын 15 791

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 244 монгол иргэн эх орондоо буулаа.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдын халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдүүлэг бөглүүлж, тандалт хийж, Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, зөвлөмж тараан, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллав.

Зорчигчдыг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Эрх саран” сувилалд 14 хоног тусгаарлана.

Сүүлд нэмэгдсэн мэдээ