ОМ 7162 рейсийн тусгай үүргийн онгоц 252 зорчигчтой буулаа

2020 оны 3 сарын 19 879

2020 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 01.16 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ 7162 рейсийн тусгай үүргийн онгоц 252 зорчигчтой буусан.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу эрүүл мэндийн хяналт хийж ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, “Чингис хаан” ОУНБ-ын холбогдох байгууллагатай хамтран үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.

Монголын иргэдээ татан авах нислэгийн явцад Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн нэг эмч эрүүл мэндийн тандалт хийж ажилласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ