Хүннү Эйр компани аянаа үргэлжлүүлсээр...

2020 оны 4 сарын 8 506

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын гамшгийн аюултай нөхцөл байдалд ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө өөрийн амийг үл хайхран хөдөлмөрлөж буй салбар салбарын ажилтнуудад сэтгэлийн дэм, ажиллах урам зориг өгөх зорилгоор “Цагаан нөмрөгт баатруудаа дэмжье” аяныг эхлүүлж нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг уриалсан билээ.

Бид энэ аяныхаа хүрээнд эрүүл мэндийн салбарын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилчдын төлөөлөл болох ХӨСҮТ-ийн 100 ажилтанд, ЭМЯ-ны ажлын хэрэгцээнд зориулж 60 ажилтанд өөрийн нислэг үйлдэж буй орон нутгийн чиглэлд 2 талдаа 100%-ийн хөнгөлөлттэй зорчих эрхийн бичиг гардуулсан бол өнөөдөр Буянт-Ухаа ОУ-ын нисэх буудал дахь Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны нэр бүхий 35 ажилтанд дээрх эрхийн бичгийг гардуулан өгч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа тэд нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

 

Ард түмнийхээ энхийн төлөө үйлсэд цаг үргэлж бэлэн байдаг Та бүхэндээ гүнээ хүндэтгэл үзүүлж дахин ажлын амжилт хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ