2020 оны 5 сарын 14 866
Улсын онцгой комиссын шийдвэрээр Түрк улсын Истанбул хотоос Монгол улсын иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоцонд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид тандалт хийж ажилласан. Тусгай үүргийн онгоц 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирсэнээс Өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна.Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана.
Tweet