УЯЛДУУЛСАН СИСТЕМИЙН ЕРӨНХИЙ ТАЙЛБАР ДҮРЭМ /үргэлжлэл бий/

2020 оны 6 сарын 9 893

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн Жагсаалтын дагуу барааг ангилахад дараахь зарчмыг баримтална. Үүнд:

 

1. Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурьдах дүрмийн заалтыг баримтална.

 

2. (a) Аливаа зүйлд дурьдагдах ямар нэг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний үндсэн онцлог шинжийг хадгалж буй иж бүрдэл болоогүй буюу гүйцэт боловсруулаагүй бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Энэ заалт нь мөн иж бүрдэл болсон, гүйцэт боловсруулсан боловч (эсвэл энэхүү дүрмийн дагуу иж бүрдэл болсон, гүйцэт боловсруулсанд тооцогдох) эвлүүлж угсраагүй буюу салган задалсан бараа, бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна.

 

(b) Аливаа зүйлд дурьдагдах материал, бодистой холбоотой заалт нь тухайн материал, бодисыг өөр бусад материал, бодистой хольсон хольц, нэгдэлд нэгэн адил хамаарна. Тодорхой нэг материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой заалт нь тухайн материал буюу бодисоор бүхэлдээ буюу хэсэгчлэн хийгдсэн бараа бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Нэгээс дээш тооны материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнийг 3-р дүрмийн зарчмыг баримтлан ангилна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ