2020 оны 6 сарын 11 1451
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 минутанд “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.
Нийт 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.
Tweet