Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдыг сургалтад хамруулав

2019 оны 5 сарын 20 877

Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдад зориулан  МУИС, Монгол шувуу судлалын нийгэмлэг, Зооноз өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сургалт зохион байгууллаа.

“Монгол орны шувууд, тэдгээрийг хилийн боомтоор зөөвөрлөх”, “Шонхор шувууны төрөл зүйлүүд, хооронд нь ялгаж таних” сэдвээр  МУИС-ийн доктор /ph.D/ С.Гомбобаатар, “Зооноз өвчин, өнөөгийн төлөв байдал”, “Зоонозын халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдвээр тархвар судлагч Х.Ариунболд, эмнэлзүйн эмч Г.Ганзориг нар мэдээлэл өгч, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болов.   

Сүүлд нэмэгдсэн мэдээ