2019 оны 5 сарын 23 866
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, ариутгагчдын дунд “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онц байдал” Код-9 сэдэвт уралдаант тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь улсын байцаагчдыг хилийн нэвтрэх цэгт халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дадлагажуулах зорилготой. Уралдаант тэмцээнд Г.Тэрбиш ахлагчтай баг амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.
Tweet