“Хүнсний чанар, аюулгүй байдал” сургалт боллоо

2019 оны 6 сарын 6 1371

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид “ Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж, хэлэлцүүлэг сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Хилийн бүсэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид сургалтад хамрагдав. Сургалтын зорилго нь хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэж байгаа юм

Сүүлд нэмэгдсэн мэдээ