“Олон улсын чанарын стандартууд:ойлголт, хэрэглээ” сургалт боллоо

2019 оны 6 сарын 19 944

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдын Хүнсний чанар, аюулгүй байдлын талаахр мэргэшлийн чадвар, чадамжийг дээшлүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх Хүнсний чанарын удирдлагын чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй стандартууд хэрэглээний талаар мэдлэг олгох “ Олон улсын чанарын стандартууд, ойлголт, хэрэглээ” сэдэвт сургалтыг ШУТИС-ийн  Үйлдвэрлэл технологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоо, олон улсын чанарын стандартын хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтад ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын эрхлэгч Б.Майзул, Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор, доктор  / Sc.D/ Б.Энхтуя, ШУТИС-ийн  ахмад багш Монгол Улсын зөвлөх инженер Ц.Цэен нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн. 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ